Нэг. Нийтлэг үндэслэл
1. Судлаач магистер,
доктор профессоруудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх,
оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь
гүнзгийрүүлэхэд энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго оршино.
2. Банк санхүү, ХАА, бизнес удирдлага, хүний
нөөцийн менежмент, уул уурхайн менежмент, олон улсын худалдаа, маркетинг,
үйлдвэрлэл ажиллагааны менежмент гэх мэт бүх чиглэлээр судалгаа шинжилгээ
явуулдаг магистераас дээш зэрэгтэй бүхий судлаачид оролцож болно.
Хоёр. Эрдэм шинжилгээний бага хуралд тавих илтгэл
Èлтгэлийн сэдвийг өөрсдөө сонгох бөгөөд
илтгэлд багаар болон ганцаарчлан оролцож болно. Судалгаа шинжилгээ хийх явцад
байгууллагын статистик мэдээлэл олдоц муу байх тохиолдолд байгууллагын жишээн
дээр хийж болно.
Гурав. Илтгэлд тавигдах шаардлага
3.1 Агуулгын ерөнхий шаардлага:
·
Эдийн засаг,
санхүү, менежментийн шинжлэх ухааны тодорхой арга зүйн үндэслэлтэй байна.
·
Бодит байдалд
хэрэгжиж болохуйц, шинэлэг санаа дэвшүүлсэн
·
Бодит мэдээлэл
ашиглаж, баримт материал хавсаргаж баталгаажуулсан
·
Судлагаа
шинжилгээний тодорхой арга хэрэгслүүдийг ашигласан байна.
·
Ишлэл зүүлтийн
заалт бичих
·
Ашигласан ном
судлагааны ажил, материалын жагсаалт бичих
·
Удиртгал, илтгэлийн
агуулга, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал хийнэ.
3.2 Илтгэлийг
боловсруулахад тавигдах ерөнхий шаардлага:
Илтгэлийг А4 цаасан
дээр дараах форматын дагуу бичнэ.
·
Үсгийн фонд: Times
New Roman
·
Үсгийн хэмжээ:12
·
Мөр хоорондын
зай:1,5
·
Хүрээ: Normal
·
Илтгэлийн хуудасны
тоо 15-25 байна.
·
Нүүр хуудсанд
мэргэжил, өөрийн овог нэр, сэдвийн нэр, он сар байна.
Дөрөв. Илтгэгчид тавигдах шаардлага
4.1 Танилцуулгыг
Power point дээр бичиж 10 минутанд багтаан танилцуулах байдлаар бэлдэх
4.2 Microsoft word болон Power point программ дээр бичсэн эхүүдээ хамтатган
явуулах
4.3 Сургууль, анги,
овог нэр, холбоо барих утасны дугаараа тодорхой бичих
Тав. илтгэх хүлээн авах хугацаа
Зургаа. Эрдэм шинжилгээний бүтээлийг дүгнэх
6.1 Шүүгчдийн бүрэлдэхүүнд их дээд сургуулиудад олон жил ажилласан
доктор профессор зэрэгтэй багш нар шүүнэ.
6.2 Эрдэм
шинжилгээний бүтээлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
·
Шинэлэг санаа,
шийдэл 30%
·
Онол арга зүйн
үндэслэл, боловсруулалт -20%
·
Ашигласан материал-
10%
·
Дүгнэлт,
зөвлөмж-20%
·
Илтгэх ур
чадвар-20%
Долоо. Шалгаруулалт
7.1 Хүлээн авсан
илтгэлүүдийг хурлын комисс уншиж танилцан үнэлгээ өгнө. Үнэлгээ өндөр авсан
илтгэлүүдийг сургуулийн нэгдсэн эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавих эрх
олгоно. Шалгаруулах комиссоос сонгогдсон 100 илтгэлийг 6 сарын 3 нд болох ОУЭШБХ-д хэлэлцүүлэн дараах байдлаар
шалгаруулна.
7.2 Шагналын сан:
•
Тэргүүн байр-1
8 сая төгрөг , гарын бэлэг /гадаад оронд 3 сар туршлага судлах, аялах эрх/
•
Дэд байр -2
5 сая төгрөг /гадаад оронд 2 сар туршлага судлах, аялах эрх/
•
Гутгаар байр-2
3 сая төгрөг /гадаад оронд 1 сар туршлага судлах, аялах эрх/
•
Тусгай байр -15
1 сая төгрөг
/гадаад оронд 14 хоног аялах эрх/
Шилдэгт
шалгарсан шилдэг 100 илтгэлд гарын бэлэг, шагнал гардуулна.